Тус компани нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энгийн тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын цогцолбор байгууламжийг барьж байгуулан ашиглалтанд оруулж, сүүлийн үеийн суурин төхөөрөмж, технологиор энгийн тэсрэх бодис (ANFO)-ыг Монгол Улсын Үндэсний MNS 4223-94 стандартын дагуу үйлдвэрлэж байна. Энэ нь бусад төрлийн тэсрэх бодисоос харьцангуй хямд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тротил агуулаагүй, тээвэрлэх, хадгалах, ашиглах явцад аюул багатай бүтээгдэхүүн билээ.