Үйл ажиллагаа

Туршлага Тэсрэх материалын сорилт туршилт

Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа болон импортлогдож буй үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал, тэдгээрийн түүхий эдийн физик, химийн шинж чанарт сорилт туршилт хийх “Тэсрэх материалын судалгаа шинжилгээний төв лаборатори”-ийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байгуулсан.
Бид үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын сорил, шинжилгээ хийж дүгнэлт гаргахын зэрэгцээ чанарын шаардлага хангахгүй болсон, ашиглах хугацаа нь дууссан үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг холбогдох хууль, дүрмийн дагуу устгах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.
Манай тэсрэх материалын судалгаа шинжилгээний төв лаборатори нь сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан тул Стандартчилал хэмжил зүйн газраас “Сорил гүйцэтгүүлэх итгэмжлэл” олгосон болно.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар тус компанид үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын дүгнэлт гаргах “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага” эрх олгосон.