Бидний тухай

ruhr area, bill, headframe-696561.jpg

Танилцуулга Компанийн тухай

“Пауэрбласт” ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын импорт, худалдаа, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлт болон үйлдвэрлэлийн тэсэлгээний ажил үйлчилгээг гүйцэтгэх чиглэлээр 2011 оноос тогтвортой ажиллаж байгаа Монгол Улсын үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд салбартаа тэргүүлэх компанийн нэг болохоор зорин ажиллаж байна.

Эрхэм зорилго

Бид оршин буй газар бүртээ байгаль орчноо дээдэлсэн, хэрэглэгчийнхээ шаардлагад бүрэн нийцсэн, ажиллагчдынхаа ахуй амьдралыг тэтгэсэн, хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлнэ.

Үнэт зүйлс

  • P

    roductive - Өндөр бүтээмжтэй
  • O

    ngoing - Тасралтгүй, зогсолтгүй
  • W

    ealthy - Баялагтай, чинээлэг
  • E

    normous - Маш том, хүчирхэг
  • R

    esponsible - Хариуцлагатай, ухамсартай
  • B

    rave - Зоримог, дайчин
  • L

    egitimately - Хуулийн дагуу
  • A

    mazing - Гайхалтай, шагшмаар
  • S

    mart - Ухаалаг, уян хатан
  • T

    rustworthy - Итгэлтэй, найдвартай

Туршлага Түүхэн товчоон

2011 оны 3-р сар

Үндэсний хөрөнгө оруулалттай “Пауэрбласт” компани байгуулагдав.

2011 оны 3-р сар

2013 оны 10-р сар

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энгийн тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын цогцолбор байгууламжийг барьж байгуулан ашиглалтанд оруулав.

2013 оны 10-р сар

2014 оны 5-р сар

Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулснаар анхны тэсэлгээний ажил үйлчилгээний гараагаа эхлүүлэв.

2014 оны 5-р сар

2015 оны 3-р сар

“Өсөх зоос” ХХК-ийн Хүрэншандын нүүрсний ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулав.

2015 оны 3-р сар

2015 оны 5-р сар

“Багануур” ХК-д үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

2015 оны 5-р сар

2016 оны 10-р сар

“Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн нүүрсний ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулав.

2016 оны 10-р сар

2017 оны 10-р сар

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын цогцолбор байгууламжийг барьж байгуулан ашиглалтанд оруулав.

2017 оны 10-р сар

2017 оны 12-р сар

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын сорилт туршилтын лабораторийг байгуулав.

2017 оны 12-р сар

2018 оны 11-р сар

Хөшөөтийн нүүрсний ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулав.

2018 оны 11-р сар

2020 оны 05-р сар

Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар тэсрэх материалын судалгаа шинжилгээний төв лабораторийг итгэмжлүүлэв.

2020 оны 05-р сар

2021 оны 01-р сар

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулав.

2021 оны 01-р сар

2022 оны 01-р сар

“Цемент Шохой” ХК-ийн Хөтөлийн шохойн чулууны орд газарт тэсэлгээний ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулав.

2022 оны 01-р сар

2022 оны 02-р сар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага”-ын эрх олгов.

2022 оны 02-р сар

Бүтэц