Үйл ажиллагаа

Туршлага Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын цогцолбор байгууламжийг барьж байгуулан ашиглалтанд оруулж ОХУ-ын сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, цаг уурын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, устай цооногт ашиглах боломжтой бүтээгдэхүүн юм.

Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр нь үндсэн хоёр дамжлага хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  1. Эмульсийн тэсрэх бодисын үндсэн түүхий эд болох эмульс буюу бусад үл тэсрэх хольцыг үйлдвэрлэх суурин үйлдвэр;
  2. Эмульс, тэсрэх бодисын түүхий эдүүд болон хийжүүлэгч ба хүчиллэгжүүлэгч нэмэгдлүүдийг тээвэрлэн, уурхайн тэсэлгээний талбарт хүргэж, тэсрэх бодис болгон гүйцээн үйлдвэрлэж, цооног цэнэглэх зориулалттай, тусгайлан тоноглосон цэнэглэгч машинууд