Нийгмийн хариуцлагын бодлого

“Пауэрбласт” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын “Алтантүлхүүр” цэцэрлэгийн хүүхэд багачуудад жил бүрийн хүүхдийн баяр болон шинэ жилийн баяраар гарын бэлэг гардуулан өгдөг билээ.

Компанийн орон нутгийн оролцоо ба хөгжлийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газартай нягт хамтран ажиллаж сумын оюутан сурагчдаас жил бүр 2-3 оюутны их дээд сургуулийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг уламжлал болгон олгосоор ирсэн. Түүнчлэн сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын өвс тэжээлийг жил бүрийн хавар бэлтгэн нийлүүлж, байгаль орчин булгийн эхийг хамгаалах үүднээс зарим булаг шандыг хамгаалах хашаа хайсыг сумын байгаль орчны газартай хамтран хэрэгжүүлж ирсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших ТМ-18 тэсрэх материалын үйлдвэрт жил бүрийн 5 сард мод тарих үйл ажиллагааг нийт компанийн ажилтнуудын дунд зохион байгуулж байна.

Ажиллагсад

Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш уул уурхай, тэсэлгээний салбарт мэргэжилгүй иргэдийг уул уурхай, тэсэлгээний чиглэлээр мэргэшүүлж, ажлын байраар хангах, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор байнгын мэргэшлийн болон бусад холбогдох сургалтуудад хамруулж ирсэн.

Өнөөдрийн байдлаар тус компани 150 гаруй үндсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн зүгээс нийт ажилтнууддаа орон сууц худалдан авахад орон сууцны урьдчилгаа төлбөрөөр хангах, удаан жил ажилласан үнэ цэнэтэй ажилтнуудыгаа орон сууцаар хангах түүнчлэн ажилтнуудынхаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах зэргээр ажиллагсдын нийгмийн асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулсаар ирсэн.

ЧАНАРЫН БОДЛОГО

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд хууль тогтоомж, стандартыг мөрдөж, дэвшилтэт техник технологиийг нэвтрүүлэн, бүтээмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн салбартаа манлайлагч нь байна. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг цагт нь хүргэж,  менежментийн тогтолцоо, ажилтнуудын мэдлэг ур чадварыг тасралтгүй сайжруулснаар хэрэглэгчид болон хамт олныхоо итгэлийг хүлээж, сэтгэл ханамжийг ямагт хангаж ажиллана.

mongolia, desert, camel-3046029.jpg

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Бид тэсэлгээний салбарт Монгол Улсын норм, стандартыг мөрдөж, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, байгальд ээлтэй, тогтвортой ногоон хөгжлийг дэмжин, үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд хариуцлагатай хандаж, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах зорилгоор байгаль орчинд хаягдалгүй үйлдвэрлэлийн процессыг нэвтрүүлэн цэвэр эрүүл орчинг бий болгон хэвээр хадгалах ба байгаль орчны аливаа ослоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого

Компанийн үйл ажиллагааны хүрээнд холбогдох бусад хууль тогтоомж,  дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгож, хүнээ дээдлэн, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана. Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын  менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд ажилчдын оролцоог дэмжиж, мэдлэг ур чадварыг нь байнга дээшлүүлэн, техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, зөв ажиллах арга барил, зан үйлийг тасралтгүй төлөвшүүлнэ.