Монгол Улсын “Иргэний хууль”, “Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих хууль” болон Цагдаагийн Ерөнхий газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйлчлүүлэгч байгууллагынхаа хариуцсан обьектыг гадны гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэв журмыг сахин хангах чиглэлээр гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна.