Мэдээ мэдээлэл

Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өсжээ

Манай улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь уул уурхайн салбар билээ.

Тэгвэл тус салбарын 2019 оны эхний долоон сарын статистик мэдээллийг УУХҮЯ-наас танилцуулаад байна.  

Тодруулбал, 2019 оны эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийг уул уурхайн салбар татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүнээс:

  • Алт  22.2 тэрбум төгрөг
  • Нүүрс 788.7 тэрбум төгрөг
  • Цайр 53.6 тэрбум төгрөг
  • Зэс 723.1 тэрбум төгрөг
  • Төмөр 14.5 тэрбум төгрөг
  • Жонш 19 тэрбум төгрөг
  • Бусад 41 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 321.3 тэрбум төгрөг буюу 24 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд:

  • Нүүрс 230.4 (41.3%) тэрбум төгрөг
  • Зэс 97.9 (15.7%) тэрбум төгрөг
  • Төмөр 5.1 (53.8%) тэрбум төгрөг
  • Жонш 9.3 (96.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

 Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байгааг статистик мэдээнд дурдсан байна. Үүнд:

  • Алт 13.8 (38.2%) тэрбум төгрөг
  • Цайр 1.7 (3.0%) тэрбум төгрөг
  • Бусад 6.0 (12.8%)  тэрбум төгрөгөөр

Уул уурхайн салбарын 2019 оны эхний долоон сарын статистик мэдээллээс онцлон газрын тосны салбар ямар байсныг харъя.

ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ

Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй билээ.

Тэгвэл энэ оны долдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 4.09 сая баррель буюу 554,957 тонн газрын тос олборлож, 3.87 сая баррель буюу 525,300 тонн газрын тос экспортлож 134.34 тэрбум төгрөг (40%) -ийн орлого хуримтлуулаад байгаа аж.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН

2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа нь тогтоогджээ. Үүнээс:

  • А-80  автобензин 37
  • Аи-92 автобензин 42
  • Дизелийн түлш 37
  • ТС-1 онгоцны түлш 20 хоногийн нөөцтэй байна.

Мөн энэ оны эхний долоон сарын байдлаар 1.2 сая тонн шатахуун импортолжээ.

Шатахууны бөөний үнийн хувьд “Мон-Петэкс” ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг, Дархан-Уул аймагт Аи-92 автобензин 30-70 төгрөг, дизелийн түлш 20-40 төгрөгөөр тус бүр буурсан. Харин жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон компаниудын ирүүлсэн мэдээг үндэслэн харахад 2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй болохыг статистик мэдээллээр онцолж байна. 

Тэгвэл тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний хувьд энэ оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  2,889  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй буй аж. 

 ТооХувьГектарХувьНийт нутаг дэвсгэрт эзлэх хувь
Нийт  2,889100%7,809,756.84100%5.00%
Хайгуулын1,22542.40%6,215,218.3179.6%4.00%
Ашиглалтын1,66457.6%1,594,538.5320.4%1.0%