НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

 

2018 онд Байгаль нуур Улаан үүд хотоор 40 гаран ажилтан аялуулсан бөгөөд 2019 онд Манжуур хотод 30 ажилтан аяласан. Түүнчлэн Монгол орныхоо үзэсгэлэнт байгальтай Булган аймгийн Сайхан сумын нутагт 2019 оны 08 дугаар сарын 9-ны өдөр 20 гаран ажилтнаа аялуулсан.

“Пауэр Бласт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүрийн 5 сард “Эко” хамт олон хөтөлбөрийн уриан дор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн тэсрэх материалын үйлдвэр, лабораторийн орчинг зүлэгжүүлж, мод тарихад нийт ажиллагчдын төлөөллийг багтааж, ажиллах орчноо цэвэр, сэтгэлд дулаан ногоон орчиныг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг.

“Пауэр Бласт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүрийн хүүхдийн баяр, шинэ жилийн баяраар Төв аймгийн Сэргэлэн сумын Алтантүлхүүр цэцэрлэгийн хүүхэд багачуудад гарын бэлгийг гардуулан өгдөг уламжлалтай билээ.