МЭДЭЭЛЭЛ

Тус хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд, сургалт судалгааны байгууллага, тэсрэх материалын үйлдвэрлэл, тэсэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэх зэргийн 30 гаруй компаниуд, Эрдэнэт үйлдвэр, Ухаа худаг, Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Төмөртолгой, Төмөртэй, МАК, Хөтөл, Болд төмөр Ерөө гол , Монголросцветмент зэрэг томоохон уурхайн төлөөллүүд оролцлоо. 
Уг хурлаар тэсэлгээний ажлын технологи, туршилт судалгааны ажлууд, программ хамгамж, өөрсдийн уурхайн тэсэлгээний ажлын онцлогууд зэрэг олон сэдвээр инженерүүд илтгэл тавьж санал бодол, арга аргачлалаа мэргэжил нэгт нөхөддөө хуваалцлаа. Мөн тэсэлгээний инженерүүдэд зориулан Дата майнинг ХХК "Дата бласт" тэсэлгээний төлөвлөлтийн программын товч сургалтыг явууллаа. Энэ удаагийн хурлыг БНХАУ-ын Shun xi HuHua group-ийн төлөөлөл ирж сонирхов.