Манай компани нь БНСУ-ын EVERDIGM ECD45E загварын өндөр бүтээмж бүхий өрмийн машинаар 75мм-127мм диаметртэй,25м хүртэлх гүнтэй тэсэлгээний цооногийг технологийн дагуу өрөмдөх үйлчилгээг хийж гүйцэтгэж байна. 
ECD45Е загварын өрмийн машин нь нэмэлтээр Webasto Thermo 90ST маркийн хөдөлгүүр халаагчаар тоноглогдсон тул -30 хүртэлх хэмд ажиллах боломжтой бөгөөд карьерийн тоос шороотой, хүхэрлэг орчинд ажиллах техникийн нөхцлийг бүрэн хангаж, 12-р түвшний хөрсний хатуулагтай мөнхийн цэвдэгтэй хөрсний чулуулагт нөхцөлд ажиллах чадамжийг бүрдүүлсэн билээ.
Операторын бүхээгнээс үзэгдэх орчинг сайжруулсан нүүрний, хажуугийн болон хойд талын том шилтэй, операторын тав тухтай байдлыг бүрэн хангасан халаагч болон сэрүүцүүлэгч, хөгжим, 12 вольтийн цахилгаан үүсгэгч, гар утас байршуулах суурь, мөн хувцас болон ундаа байршуулах суурь зэрэг бүгдийг багтаасан, операторын суудал нь удаан хугацаагаар ажиллахад тав тухтай, доргилтын хамгаалттай, халаагчтай, ричак нь удирдахад хөнгөн хялбар хийгдсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна.