Тус компани нь 2012 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энгийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулах, бүтээгдэхүүний чанарт хяналт хийх лаборатори, туршилтын полигон бүхий цогцолбор байгууламжийг барьж байгуулан ашиглалтанд оруулсан бөгөөд бүтээгдэхүүний орц найрлагыг хянах, тоо хэмжээ тоолох удирдлагын автомат системээр тоноглогдсон АНУ-ын сүүлийн үеийн суурин төхөөрөмж, технологиор энгийн тэсрэх бодис (ANFO)-ыг Монгол Улсын Үндэсний MNS 4223-94 стандартын дагуу полиэтилен дотортой, полипропилен гадартай давхар уутанд 25 кг-аар савлан үйлдвэрлэж байна. 
     Бидний үйлдвэрлэж буй энгийн тэсрэх бодис нь бусад төрлийн тэсрэх бодисоос харьцангуй хямд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тротил агуулаагүй, тээвэрлэх, хадгалах, ашиглах явцад аюул багатай бүтээгдэхүүн бөгөөд тэсрэх бодисын сорилт, судалгааны төв лабораторийн шинжилгээгээр баталгаажиж, Стандартчилал, хэмжил зүйн газраас олгосон бүтээгдхүүний тохирлын гэрчилгээтэй юм.

 

Хэрэглээ
Энэ бүтээгдхүүн нь сүвэрхэг мөхлөгт аммиакийн шүү, дизель түлш болон бусад нэмэгдлүүдээс бүрдэх энгийн найрлагатай тэсрэх бодис юм. Энэ тэсрэх бодисыг ил болон далд уурхайд хуурай буюу усгүйжүүлсэн цооног, шпурт үндсэн цэнэг болгон ашиглах бөгөөд өдөөгчийн тусламжтайгаар тэсэлнэ.

Шинж чанар
Задгай байдалдаа усанд тэсвэргүй энгийн тэсрэх бодис нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ашиглалтын явцад харьцангуй аюул багатай, хамгийн хямд, үйлдвэрлэлийн тэсэлгээнд нэн тохиромжтой учир дэлхийн улс орнуудын уулын үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэж байна.

Баглаа боодол
ANFO бүтээгдхүүнийг дизель түлш, чийгний нэвчилтээс хамгаалсан полиэтилен дотортой, полипропилен гадартай давхар уутанд 25 болон 40кг-аар шуудайлан савлаж байна.

Дээрх бүтээгдхүүнүүдийн техникийн үзүүлэлт нь Монгол Улсын Үндэсний MNS 4223-94 стандартын шаардлагыг бүрэн хангасан болно.

Хадгалалт:
Хуурай, агааржуулалт сайтай агуулахад хадгална. Хадгалах хугацаа: 2 сар

Гарал үүсэл:
Монгол улс, “Пауэр бласт” ХХК-ийн ТМ-18 үйлдвэр

НҮБ-ын дугаар: 0331, ангилал: 1.5D