“Пауэр Бласт” ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын импорт, худалдаа, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлт болон үйлдвэрлэлийн тэсэлгээний ажил үйлчилгээг гүйцэтгэх чиглэлээр 2011 оноос тогтвортой ажиллаж байгаа Монгол Улсын үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.


        Тус компани нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энгийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбор байгууламжийг барьж байгуулан ашиглалтанд оруулж, АНУ-ын сүүлийн үеийн суурин төхөөрөмж, технологиор энгийн тэсрэх бодис (ANFO)-ыг Монгол Улсын Үндэсний MNS 4223-94 стандартын дагуу үйлдвэрлэж байна. Энэ нь бусад төрлийн тэсрэх бодисоос харьцангуй хямд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тротил агуулаагүй, тээвэрлэх, хадгалах, ашиглах явцад аюул багатай бүтээгдэхүүн билээ. 
     

       Манай компани бүтээгдхүүнээ дотоодын уул уурхайн үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэн хэрэглэж байгаа бөгөөд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой” ХК Хөтөлийн “Цемент-Шохой” ХК, “Могойнгол” ХК, “Монполимет” ХХК, “Өсөх зоос” ХХК зэрэг дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. 
Бид “Ашигт малтмалын тухай хууль”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”, “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг чанд баримтлан өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдийхээ шаардлагад нийцүүлэн харилцан үр ашигтайгаар хийж гүйцэтгэж байна.